Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
9-02-2017, 12:47   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо


Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 4 дэх жилдээ сар бүр зохион байгуулж буй "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн бага хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах нар оролцож "Монгол Улсын шүүхийн 2016 оны шүүн таслах ажиллагааны тайлан”-г танилцуулсан юм.

 

 

"Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлыг 41 хэвлэл мэдээллийн байгууллагын 65 сэтгүүлч сурвалжиллаа. Товч мэдээллийг хүргэж байна.


Шүүхээр шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн тоо 14.7 хувиар буурчээ


Монгол Улсын шүүх 2016 онд нийт 5762 эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж, нийт 6566 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулжээ. Шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн тоо өмнөх оноос 14.7 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 14.7 хувиар тус тус буурсан байна. Гэмт хэргийн улмаас нийтдээ 15 тэрбум 230 сая 342 мянга 818 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирч, 526 хүний амь хохирч, 1218 хүний биед /хүнд, хүндэвтэр, хөнгөн/ гэмтэл учирчээ.

 

 

Шийдвэрлэсэн гэмт хэрэг дотроос хүнийг санаатай алах гэмт хэрэг 152 байгаа нь 34 хэргээр буюу 18.3 хувиар, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 1155 байгаа нь 263 хэргээр буюу 18.5 хувиар, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг 153 байгаа нь 12 хэргээр буюу 7.3 хувиар, танхайрах гэмт хэрэг 541 байгаа нь 82 хэргээр буюу 13.2 хувиар, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 634 байгаа нь 116 хэргээр буюу 15.5 хувиар өнгөрсөн оноос тус тус буурсан нь эерэг үзүүлэлт юм.

 

 

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах гэмт хэрэг 76.1 хувиар, ял шийтгүүлсэн хүний тоо 81.5 хувиар тус тус өсчээ.

 

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг 14 хэргээр буюу 4.6 хувиар, хүчиндэх гэмт хэрэг 5 хэргээр буюу 2.7 хувиар, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах гэмт хэрэг 32 хэргээр буюу 76.1 хувиар тус тус өссөн нь анхаарал татаж байна.

 

 

Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хүний тоо 3.5 хувиар, хүчиндэх гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хүний тоо 7.7 хувиар, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хүний тоо 81.5 хувиар өссөн байна.

 

 

Согтуугаар гэмт хэрэг үйлдсэн хүний тоо 1.7 өсчээ


Өнгөрсөн онд гэмт хэрэг давтан үйлдэж шүүхээр ял шийтгэгдсэн хүмүүсийн тоо 24.5 хувиар, бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн хүний тоо 14.5 хувиар, эмэгтэйчүүдийн тоо 22 хувиар, насанд хүрээгүй хүний тоо 14.7 хувиар тус тус буурсан бол согтуугаар гэмт хэрэг үйлдсэн хүний тоо 1.7 хувиар өссөн байна.

 

 

Гэмт хэрэгт ял шийтгүүлэгчдийн 46.3 хувь нь 18-29 насны хүмүүс байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.7 хувиар буурсан. Нийт ял шийтгүүлсэн хүмүүсийн 62.6 хувь нь /давхардсан тоогоор/ нь эрхэлсэн ажил, сургуульгүй хүмүүс байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.1 хувиар буурсан байна.

 

 

Өнгөрсөн онтой харьцуулахад дээд боловсролтой ял шийтгүүлсэн хүний тоо 0.7 хувиар, бүрэн дунд боловсролтой ял шийтгүүлсэн хүний тоо 1.4 хувиар тус тус өссөн.Гэмт хэргийн улмаас амь хохирсон иргэний тоо 8 хүнээр буюу 1.5 хувиар өссөн байна. Хүндэвтэр гэмтэл авсан иргэдийн тоо 13 хэргээр буюу 1.6 хувиар өсчээ.

 

 

Цагдан хорих арга хэмжээ авахуулсан хүний тоо 12.9 хувиар өссөн байна


2016 онд цагдан хорих зөвшөөрөл олгосон хүний тоо 3642 байгаа нь өмнөх оноос 415 хүнээр буюу 12.9 хувиар өссөн бол захиргааны арга хэмжээ авагдсан хүний тоо 7003 байгаа нь өмнөх оноос 7190 хүнээр буюу 2 дахин, хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн сулласан хүний тоо 945 байгаа нь өмнөх оноос 283 хүнээр буюу 23 хувиар тус тус буурсан үзүүлэлт юм.

 

Иргэний хэрэг 13.5 хувиар өсчээ


Анхан шатны шүүх 2016 онд нийт 64030 нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авснаас 11225 нэхэмжлэлийг хуульд заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, буцаах, харьяаллын дагуу шилжүүлэх зэрэг ажиллагааг хийж, 46173 хэргийг хянан шийдвэрлэж, 6632 хэргийн үлдэгдэлтэй байна.

 

 

Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 5499 хэрэг буюу 13.5 хувиар өссөн байна. Иргэний хэрэг ийнхүү өсөхөд худалдах худалдан авах болон арилжаатай холбоотой маргаан өмнөх оноос 1810 хэргээр буюу 32.1 хувиар, зээлийн гэрээний маргаан өмнөх оноос 1184 хэргээр буюу 19.1 хувиар, банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлтэй холбоотой маргаан 554 хэргээр буюу 30.7 хувиар, мөн ажлаас үндэслэлгүй халагдсан маргаан, цалин хөлсний маргаан 230-300 хэргээр буюу 33-57 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

 

 

Захиргааны хэрэг 23.7 хувиар өсөв


Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 онд нийт 3234 хэрэг, нэхэмжлэл хүлээн авснаас 810 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, буцаах, шилжүүлэх ажиллагаа хийж, 1780 хэргийг хянан шийдвэрлэж, тайлангийн эцсийн байдлаар 644 хэргийн үлдэгдэлтэй байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн маргаанаас УИХ болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчийн сонгуультай холбоотой 187 хэрэг шийдвэрлэгдсэн бөгөөд тус шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн 10.5 хувийг эзэлж байна.

 

 

Давж заалдах, хяналтын шатны шүүхийн эрүүгийн хэрэг буурч, иргэн, захиргааны хэрэг өсчээ


Давж заалдах шатны шүүх 2016 онд эрүүгийн 1822 хэрэг, иргэний 3108 хэрэг, захиргааны 1460 хэрэг, нийт 6390 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 7.6 хувиар буурсан бол иргэний хэрэг 23.4 хувиар, захиргааны хэрэг 39.2 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

 

 

Хяналтын шатны шүүх 2016 онд эрүүгийн 448 хэрэг, иргэний 1655 хэрэг, захиргааны 548 хэрэг, нийт 2651 хэргийг хяналтын шатны шүүх хянан шийдвэрлэсэн байна. Хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 12.5 хувиар буурсан бол иргэний хэрэг 20.3 хувиар, захиргааны хэрэг 30.1 хувиар тус тус өсчээ

 

 

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилттай хэрэгжиж байна


Иргэд, хуулийн этгээд 2016 онд шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид 15326 өргөдөл гаргаснаас 12589 маргааныг эвлэрүүлэн зуучлагч нар шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 8908 маргаан буюу 70.8 хувьд нь эвлэрэл амжилттай болсон байна. Энэ нь 2015 онд 66.4 хувьд эвлэрэл амжилттай болж байснаас 4.4 хувиар өссөн үзүүлэлт юм.

 

 

Шүүхээс төрийн санд оруулсан орлого өсчээ


Монгол Улсын шүүхээс 2016 онд нийт 15 тэрбум 105 сая 647 мянга 880 төгрөгийг төрийн санд оруулахаар шийдвэрлэжээ. Үүнээс улсын тэмдэгтийн хураамжаар 13 тэрбум 826 сая 123 мянга 448 төгрөг, торгох ялаар 983 сая 923 мянга 582 төгрөг, захиргааны зөрчлийн торгох арга хэмжээгээр 191 сая 562 мянга 940 төгрөг, эд хөрөнгө хураах ялаар 104 сая 37 мянга 910 төгрөгийг төрийн санд оруулахаар тус тус шийдвэрлэсэн байна.



























 


 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Нийтэлсэн admin   Үзсэн: 611   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Мэдээлэл хайх булан
Иргэн таньд
Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Шүүхэд мэдүүлэх эрх
Подкаст
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 

Шүүхэд мэдүүлэх эрх

3.1.Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.

3.2.Энэ хуулийн 3.1-д заасан эрхийг хамгаалах талаархи нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх өөр журмыг хуулиар тогтоож болно.

3.3.Хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааныг энэ хуульд заасан журмын дагуу шүүх хянан шийдвэрлэнэ.

Видео
 
  Шүүхүүд
  • Шүүхийн ерөнхий зөвлөл
  • Улсын дээд шүүхийн Тамгын газар
  • Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Багануур дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Булган аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  •  
      |