Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
3-04-2017, 14:57   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхэд эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем нэвтэрлээ

Шүүхэд эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем нэвтэрлээ

      Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр /2017.04.03/боллоо. "Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем”-ийг танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Шүүхийн ерөнхий зөвлөлд хүлээлгэн өгсөн энэхүү үйл ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн П.Батсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, ХЗДХ-ийн сайдын зөвлөх Н.Чинбат, Хууль сахиулах байгууллагуудын цахим мэдээллийн нэгдсэн төвийн төслийн багийн зохицуулагч Д.Соёл-Эрдэнэ нар оролцсон юм.

 

Өнөөдрөөс шүүхэд нэвтэрч буй "Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем”-ийн талаар Шүүхийн мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг товч танилцууллаа.

 

Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем нь шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын мэдээллийн нэгдсэн сангийн нэг бүрэлдэхүүн хэсэг юм. Өөрөөр хэлбэл цагдаа, прокурор, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудын дунд мэдээллийн нэгдсэн сан байх бөгөөд Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системээр дамжуулан шүүхийн хувьд прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай мэдээлэл солилцдог болж байна. 

 

Тус систем нь эрүүгийн хэргийн шүүхэд хавтаст хэрэг ирэхэд хэргийг санамсаргүй тохиолдлоор хуваарилах, прокурорын байгууллагаас хэргийн мэдээлэл татах, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэний мэдээлэл татах, холбогдох мэдээллийг бүртгэх, нэгтгэх, тусгаарлах, шүүхэд шилжүүлэх, талуудад мэдэгдэх, хуралдаан хийж шийдвэр гаргах, давж заалдах, хяналтын шатны шүүхэд шилжүүлэн эцэслэн шийдэгдэх хүртэлхи бүх ажиллагааг нэгдсэн системээр бүртгэнэ. "Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем”-ээр таслан сэргийлэх арга хэмжээ болон захиргааны зөрчлийн санал бүртгэн шийдвэрлэх нэгдсэн статистик тайлан гаргах боломжтой. 

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт "Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хууль зүйн салбарын байгууллагуудын хүний нөөц, техник тоног төхөөрөмж, дэд бүтцийг шинэчлэн хуульд заасан үүргээ стандартын дагуу хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэхээр заасан. Хууль зүй, дотоод хэргийн яам 2017 оныг "Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээний жил” болгон зарласан. Энэ хүрээнд хийж байгаа ажлуудын нэг нь "Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем”-ийг хүлээлгэн өгч байгаа явдал юм” гэж онцлов. Шүүх, хуулийн байгууллагуудын ажлын уялдааг сайжруулах, хариуцлагын тогтолцоог үр дүнтэй болгох, хүртээмжтэй чанартай үйлчилгээг иргэдэд хүргэх зорилготойгоор хууль зүйн цахим мэдээллийн нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх ажлыг 2015 оноос эхлүүлсэн талаараа танилцуулсан юм. 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Монголын хууль, шүүхийн байгууллагын түүхэнд тэмдэглэлт үйл явдал болж байгааг онцлоод "ХБНГУ-ын "Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг”-ийн дэмжлэгээр Иргэний хэргийн нэгдсэн программыг шүүхэд нэвтрүүлээд хэдэн жил өнгөрлөө. Дэлхийн банкны тусламжтайгаар Захиргааны хэргийн нэгдсэн программыг нэвтрүүлсэн. Харин Хууль зүй, дотоод хэргийн яамны төслийн нэгж шүүгчдийн гаргаж өгсөн даалгаврын дагуу Эрүүгийн хэргийн нэгдсэн программыг үнэ төлбөргүй хийж өгсөн нь шүүх засаглалыг цахимжуулахад оруулж буй том хувь нэмэр юм. 

 

Эрүүгийн хэргийг шүүгчид хуваарилахад хүний оролцоо байсан. "Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем” нэвтэрснээр хэрэг хуваарилахад хүний оролцоо байхгүй болж байгаагаараа үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалж буй юм” гэв.

 

Танилцуулга хийсний дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт "Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем”-ийг холбогдох бичиг баримт, гарын авлагын хамт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржид хүлээлгэн өглөө.


Энэхүү системийг нэвтрүүлэхэд Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль Зүй, Дотоод хэргийн яам хамтран ажилласан бөгөөд програм даалгаврыг Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэнгээр ахлуулсан ажлын хэсэг боловсруулж, программын хөгжүүлэлтийг Хууль зүйн яамны цахим төслийн нэгж боловсруулжээ.

 

Шинэ систем нэвтэрснээр:

-Хэрэг хуваарилах ажиллагаа урьдчилан мэдэх боломжгүй, хараат бус, тэнцвэртэй, санамсаргүй тохиолдлоор хуваарилагдана,

-Цаг хугацаа болон цаас хэмнэнэ,

-Шүүх, хууль сахиулах байгууллагуудын нэгдсэн системээс мэдээлэл авах, солилцох,

-Хувь хүний мэдээллийг Оюуны Өмч, Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас шууд татаж авах боломжтой,

-Процессын алдаа зөрчил арилах,

-Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нэгдсэн удирдлагатай болох,

-1 хэргийг 3 шатны шүүх цогцоор харах,

-Мэдээ тайланг шуурхай гаргах,

-Шүүгч, шүүхийн захиргааны ажилтны ажлыг хөнгөвчлөх ач холбогдолтой юм. 


Шүүхэд эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем нэвтэрлээШүүхэд эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем нэвтэрлээ  

"Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлыг 38 хэвлэл мэдээллийн байгууллагын 52 сэтгүүлч сурвалжлав.


 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Нийтэлсэн admin   Үзсэн: 659   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Мэдээлэл хайх булан
Иргэн таньд
Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Шүүхэд мэдүүлэх эрх
Подкаст
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 

Шүүхэд мэдүүлэх эрх

3.1.Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.

3.2.Энэ хуулийн 3.1-д заасан эрхийг хамгаалах талаархи нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх өөр журмыг хуулиар тогтоож болно.

3.3.Хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааныг энэ хуульд заасан журмын дагуу шүүх хянан шийдвэрлэнэ.

Видео
 
  Шүүхүүд
  • Шүүхийн ерөнхий зөвлөл
  • Улсын дээд шүүхийн Тамгын газар
  • Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Багануур дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Булган аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  •  
      |