
Тус шүүхийн тамгын газраас зөв хоололт, идэвхитэй хөдөлгөөнийг нэмэгдүүлэх, эрүүл амьдралын дадал, хандлагыг төлөвшүүлэх, хөдөлгөөний хомсдолоос үүсэх аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор "ЗӨВ ХООЛЛОЛТ-ЗОХИСТОЙ ХӨДӨЛГӨӨН” аяныг 2017 оны 3 сард зохион байгууллаа.
Аяны хүрээнд Сум дундын нэгдсэн эмнэлэгийн нийгмийн эрүүл мэндийн ажилтан Ч.Отгонсүрэнг урьж "Эрүүл зохистой хооллолт зан үйлийг төлөвшүүлэх”, "Хүнсний бүтээгдэхүүнийг зөв сонгох, зохистой хэрэглэх” сэдвээр сургалт явуулж мэдээлэл авлаа. Мөн шүүгч, захиргааны ажилтнуудын дунд спортын 4 төрлийн тэмцээн зохион байгуулж, ажлын байранд хийх дасгал хөдөлгөөнийг нийтээр тогтмол хийж хэвшүүлж байна.