Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ажлын хэсэг 2021 оны 06 дугаар сарын 08-ний өдөр Сэлэнгэ аймгийн сайхан сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ. » Сайхан сум дахь Сум дундын шҮҮх
Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
10-06-2021, 08:42   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ажлын хэсэг 2021 оны 06 дугаар сарын 08-ний өдөр Сэлэнгэ аймгийн сайхан сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ.

 

    Ажлын хэсэг удирдамжийн дагуу дотоод аудит, шүүхийн захиргааны болон шүүхийн хүний нөөцийг удирдах, шүүхийн нээлттэй ил тод байдлыг хангах, олон нийттэй харилцах, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэрэгжилт болон шүүхийн мэдээлэл технологийн үйл ажиллагааны чиглэлээр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, мэргэжил, арга зүйн туслалцаа зөвлөгөө өгч ажиллав.


Хяналт-шинжилгээ, үнэлгээгээр тус шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааг "хэвийн” гэж дүгнэлээ.


    Уулзалтын төгсгөлд дүнг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах асуудлын талаар холбогдох зөвлөмжийг өгч, шүүгч, ажилтнуудтай уулзав. Тус шүүхийн ерөнхий шүүгч, шүүгч тамгын газрын даргаас шүүхийн тамгын газрын үйл ажиллагаатай холбоотой санал хүсэлтийг танилцуулж, ажлын хэсгээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн холбогдох албан тушаалтанд уламжилна гэснээр өндөрлөв.


 


 

 

Сайхан сум дахь Сум дундын

Шүүхийн тамгын газар

 


Нийтэлсэн admin   Үзсэн: 29   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан

Цаг агаар
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
  |  
«    Зургаадугаар сар 2021    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930