Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
6-11-2020, 03:52   Хэсэг: ---   Сэтгэгдэл: 0  

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО

 

     Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо. Энэхүү ёслолд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр, гишүүн Л.Атарцэцэг, Д.Цогтсайхан, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлийн дарга Ш.Отгонцэцэг, гишүүн Б.Биндэрьяа, Н.Ганбаатар болон ажлын албаны нэгжийн удирдлагууд, Нийслэл дэх анхан болон давж заалдах шатны шүүхийн захиргааны ажилтнууд оролцсон бөгөөд орон нутгийн шүүхүүдтэй онлайнаар холбогдсон юм.

 

     

        Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албанаас Хамтын ажиллагаа хариуцсан ахлах зохион байгуулагч С.Гандолгор, Гүйцэтгэх нарийн бичгийн даргын туслах, хууль зүйн асуудал хариуцсан ахлах зохион байгуулагч Г.Энхдөлгөөн, Ахлах зохион байгуулагч Э.Марал нар төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тамгын газраас Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуун, Д.Ичинхорлоо, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас Шүүгчийн туслах Б.Нинжбадгар, А.Арай, Ц.Отгонбаяр, Т.Сарантуяа, Б.Сосорбарам, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа нар тус тус төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөв. Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас Мэдээлэл технологийн мэргэжилтэн С.Мягмардэмбэрэл, Шүүгчийн туслах Д.Айсауле, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас Шүүгчийн туслах Г.Ариунтуяа, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас Шүүгчийн туслах М.Дорждэрэм, Б.Хишигдэлгэр, Багануур дүүргийн шүүхийн тамгын газраас Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Г.Анхбаяр нар тус тус тангараг өргөлөө. Мөн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал, Н.Амарзаяа, Ш.Жаргалмаа, Б.Төгөлдөр, Б.Энхжаргал нар тус тус тангараг өргөв.

 

 

      Түүнчлэн Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газраас В.Ундрах-Оргил, Булган аймаг дахь шүүхийн тамгын газраас Э.Уянга, Дорнод аймаг дахь шүүхийн тамгын газраас Г.Оюунтуяа, Завхан аймаг дахь шүүхийн тамгын газраас Б.Долгорсүрэн, Орхон аймаг дахь шүүхийн тамгын газраас Э.Булгантамир, Өмнөговь аймаг дахь шүүхийн тамгын газраас П.Цэнднасан, Ж.Мухлай, И.Бадамцэцэг, Сүхбаатар аймаг дахь шүүхийн тамгын газраас Э.Энхсаруул, С.Бат-Очир, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн тамгын газраас С.Төртулах, Увс аймаг дахь шүүхийн тамгын газраас Б.Сарантуяа, Н.Удвал, Т.Жаргалсайхан нарын шүүхийн захиргааны ажилтнууд тус тус онлайнаар холбогдож, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.

 

     

      Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр тангараг өргөсөн шүүхийн захиргааны ажилтнуудад баяр хүргэж хэлсэн үгэндээ "Юуны өмнө та бүхэнд төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргаа өргөж, шүүхийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан хаагчдын эгнээнд нэгдэн орж байгаад баяр хүргэе! Өнөөдөр та бүхэн Монгол Улсын Төрийн сүлдэндээ мэхийн ёсолж, Төрийн далбаанаас адис аван эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглалаа. Шүүхийн захиргааны байгууллагын өндөр босгыг даван ажил, хөдөлмөрийнхөө гарааг эхлүүлж байгаа Та бүхний хувьд шүүхийн үйлчилгээг иргэдэд бүтээмжтэй, хариуцлагатай байдлаар хүргэх, шүүх, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын нэр хүнд, олон нийтийн итгэлийг хадгалах, ажил мэргэжилдээ мэргэших зэрэг нэн хариуцлагатай үүрэг ногдож байна. Иймд Та бүхнийг өргөсөн тангарагтаа үнэнч байж, шүүхийн захиргааны ажилд сэтгэл, зүтгэл гарган ажиллах, ашиг сонирхлын аливаа зөрчлөөс ангид байж, иргэд, олон нийтийн итгэлийг хадгалж, тууштай мэргэшин ажиллана гэдэгт найдаж байна. Та бүхэнд ажлын амжилт хүсье” гэлээ.

Тангараг өргөх ёслолын ажиллагаа дурсгалын зураг татуулснаар өндөрлөв.

 

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс


Нийтэлсэн admin   Үзсэн: 816   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Мэдээлэл хайх булан
Иргэн таньд
Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Шүүхэд мэдүүлэх эрх
Подкаст
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 

Шүүхэд мэдүүлэх эрх

3.1.Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.

3.2.Энэ хуулийн 3.1-д заасан эрхийг хамгаалах талаархи нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх өөр журмыг хуулиар тогтоож болно.

3.3.Хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааныг энэ хуульд заасан журмын дагуу шүүх хянан шийдвэрлэнэ.

Видео
 
  Шүүхүүд
  • Шүүхийн ерөнхий зөвлөл
  • Улсын дээд шүүхийн Тамгын газар
  • Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Багануур дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Булган аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  •  
      |