ТАЛАРХАЛ » Сайхан сум дахь Сум дундын шҮҮх
Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
30-05-2019, 06:46   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ТАЛАРХАЛ

        Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, хуульчдаас шүүгчийг шилж олох, шүүгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлдэг Үндсэн хуулийн байгууллага болох Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр хуульд заасан 2 бүрэн эрхийн хугацаанд ажиллалаа.


Шүүхийн шинэтгэлийг хэрэгжүүлэх нэн хариуцлагатай, нэр хүндтэй энэ албанд надад асар их итгэл хүлээлгэн үүрэг гүйцэтгүүлсэн Улсын Дээд шүүхийн болон Давж заалдах шатны шүүхийн үе үеийн Ерөнхий шүүгч, шүүгч нартаа дахин чин сэтгэлээсээ гүн талархлаа илэрхийлье. 

 

Та бүхэнтэйгээ хамтран ажиллаж өнгөрүүлсэн он жилүүд миний ажил амьдралын алтан үе, нэр төр, алдар хүндийн маань түүхэн оргил үе байлаа.


Нэгэн цаг үед намайг байнга дэмжиж хамтран ажилласан бүх шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчид, Тамгын газрын дарга, ажилтнууд болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, ажлын албаныхандаа шүүхийн шинэтгэлийг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх, шүүх засаглалыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, шударга ёсыг тогтоох эрхэм үйлст нь амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

        Шат шатны шүүхийн шүүгчдийн төлөөлөл болсон Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох ажиллагаа эхэллээ.


Бүх шатны шүүхийн шүүгчдийн маань сонголт мэргэн байх болтугай.

 

        Та бүхнийгээ гүнээ хүндэтгэсэн,  

 

        Дархан овогт Дашзэвэгийн Эрдэнэчулуун

 

 

2019.5.30

Нийтэлсэн admin   Үзсэн: 16   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан

Цаг агаар
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
  |  
«    Долоодугаар сар 2019    »
ДаМяЛхаПүБаБямНям
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031