Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
14-06-2019, 01:59   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

З.Гүлбарша: Шүүхээр эрхээ хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн тоо жилээс жилд өсөж байна

  Монгол Улсад Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 15 жилийн ойн баяр тохиож байгаатай холбогдуулан Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбаршатай ярилцлаа.

З.Гүлбарша: Шүүхээр эрхээ хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн тоо жилээс жилд өсөж байна

-Юуны өмнө танд Монгол Улсад Захиргааны шүүх байгуулагдсаны 15 жилийн ойн баярын мэнд хүргэе.

-Баярлалаа.

-УИХ-аас 2002 онд Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай хуулийг баталж, 2004 оноос хэрэгжиж эхэлсэн түүхтэй. Шинээр шүүх байгуулах нь ямар нөхцөл, шаардлагаас урган гарсан вэ?

-Монгол Улс дэлхийн чиг хандлагаас хоцролгүй 1990 оноос ардчилсан эрх зүйт төрийг байгуулах үйлсэд эргэлт буцалтгүй орсон. Үүнийгээ 1992 оны ардчилсан Үндсэн хуулиарбаталгаажуулсанюм.Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн гол үзэл санааны дагуу манай оронд нийгмийн амьдралыг өөрчлөн шинэчлэх үйл явц эрчимтэй хэрэгжиж эхэлсэн. Энэхүү шинэчлэлийн чухал бүрэлдэхүүн хэсэг нь эрх зүйн шинэтгэл бөгөөд гагцхүү эрх зүйг дээдлэх хэв шинжийг нийгэмд төлөвшүүлснээр хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулах суурь үндэс тавигдсанбайдаг.

ШинэҮндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1-д "...эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно” гэснээр Монгол Улсад захиргааны хэргийн шүүх байгуулах хууль зүйн шууд үндэслэл бий болсон. Үүгээр иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг захиргааны байгууллага буюу гүйцэтгэх эрх мэдлийн үйл ажиллагаанаас хамгаалах ард түмний хүсэлт, нийгмийн эрэлт, хэрэгцээ хуульчлагдсанюм.

Мөн Монгол Улсын Их Хурлаас 1998 онд Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрийг баталсанбайдаг. Энэхүү эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрийн дагуу шүүх эрх мэдлийн салбарт тодорхой хөтөлбөр,төлөвлөгөө боловсруулж,Улсын Их Хурлын 2000 оны39 дүгээр тогтоолоор "Монгол Улсын Шүүх эрх мэдлийн стратеги төлөвлөгөө”-гбаталсан.

Уг төлөвлөгөөнд гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын хууль бус шийдвэрт тавих хяналтын механизм бий болгох зорилтыг тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээнд Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулж үйл ажиллагааг нь төлөвшүүлэх ажил багтсан юм.Ийнхүү Үндсэн хуулийн дагнасан шүүхийн хууль зүйн үндэслэл, үндэсний эрх зүйн тогтолцоог шинэтгэх хөтөлбөр, Шүүх эрх мэдлийн байгууллагын стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд УИХ-аас "Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль”, "Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай хууль”-ийг2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөртус тус баталсан. Тухайн хуулид 2004 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөгдсөнөөрМонгол Улсад анх удаа нийтийн эрх зүйн субъект болох захиргааны байгууллага, албан тушаалтны хууль дээдлэх, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тэдгээрийн зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох зорилго бүхий Захиргааны хэргийн дагнасан 22 шүүхийгбайгуулсан юм.

-Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүх байгуулагдсан түүхэн мөчийн талаартовч мэдээлэл өгөхгүй юу.

- 2004 оны 06 дугаар сарын 4-ний өдөр Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүх хэмээх айл үүдээ нээж, өрхөө татсанюм. Тухайн үеийн хуулиар аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч нь Захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн албыг хавсран гүйцэтгэдэг байсан ба захиргааны хэргийн Ерөнхий шүүгч болон 2 шүүгч, мөн 1 туслах буюу шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гэсэн бүрэлдэхүүнтэй, Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүх гэсэн нэр хаягтай анх үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.Түүнээсхойш 15 жил өнгөрчээ. Энэ 15 жилийг хүний настай харьцуулахад асар богино хугацаа мэт боловч манай шүүх өнгөрсөн хугацаанд ололт, амжилтаар дүүрэн байсан. Захиргааны хэргийн шүүгчид,ажилтнууд шүүхийн хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үүргээ идэвх зүтгэл, үр бүтээлтэй биелүүлж, иргэн, хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, шударга ёсыг бэхжүүлэх ариун үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж, дагнасан шүүхийн төлөвшилд зохих хувь нэмрээ оруулж ирснийг энэ баярт өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.

-Захиргааны хэргийн шүүхийн бусад шүүхээс ялгарах онцлог нь юу вэ?

-Захиргааны хэрэгт өөрийн онцлог бий. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар,"Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”,"Шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэх нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гаргаж өгөх, энэ талаар хүсэлт гаргах эрхийг хязгаарлахгүй”,"Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”,"Захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, хүнээс гаргаж өгөхийг шаардах эрхтэй бөгөөд холбогдох этгээд шаардлагыг биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус зохицуулсан.

Хуулийн дээрх заалтуудаас үзэхэд Захиргааны хэргийн шүүх нь мөрдөн шалгах зарчмыг өөрөө хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл, тухайн нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэсэн бол хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай бүхий л нотлох баримтуудыг цуглуулах үүргийг шүүх өөрөө хүлээдэггэсэн үг. Энэ нь маш их цаг хугацаа, хүч хөдөлмөр шаардсан ажил.Эрүүгийн хэргийн тухайд энэ үүргийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор эхэлж гүйцэтгэсний дараа шүүхэд хэрэг ирж хянан шийдвэрлэгддэг. Иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд мөрдөн шалгах зарчим хэрэгждэггүй, нотлох үүрэг ньнэхэмжлэгч, хариуцагч, хэрвээ оролцож байгаа бол гуравдагч этгээдэд өөрсдөд нь байдаг учраас шүүх тэдгээрээс ирүүлсэн нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэдэг. Зүйрлэвэл, захиргааны хэргийг хянан шийдвэрлэх гэж байгаа нэг шүүгч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын эсхүл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд гэх мэт олон этгээдийн үүргийг дангаараа гүйцэтгэж байна гэсэн үг.

Захиргааны хэргийн шүүхийн хэргийн оролцогч 2 тал нь хүчний хувьд тэнцвэргүй гэж ойлгож болно. Тодруулбал,нэг талд иргэн, хуулийн этгээд, нөгөө талд төр, захиргаа гэсэн том механизм бий. Мөрдөн шалгах зарчимболон нотлох үүргийг шүүх өөрөө хүлээхээр хуульд заасаннь иргэн, хуулийн этгээд ньнотлох баримтыг захиргааны байгууллагаас авах боломж муутай байдагтай холбоотой юм.

-Захиргааны хэргийн шүүх ямар хэргүүдийг хянан шийдвэрлэдэг вэ?

- Энэ асуултад хуулийн зорилттой уялдуулан хариулмаар байна.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд"Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан.

Хүн, хуулийн этгээд,мөннийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрхбүхий этгээдньзахиргааны байгууллага, захиргааны эрх бүхий албан тушаалтныүйлдэл, эс үйлдэхүйн улмаас хууль ёсны эрх, ашиг сонирхолньзөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй гэж үзсэн тохиолдолдуг эрх, ашиг сонирхлоо хамгаалуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандах эрхтэй. Тухайн хуулийн13 дугаар зүйлийн13.1-д зааснаарЗахиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ. ХаринЗахиргааны ерөнхий хуулийн 3.1-д заасанүйл ажиллагаа нь захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй.Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт гаргасан гомдлыг тусгай журмаар хянан шийдвэрлэж байгаа.

-Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийначаалал бусад аймгийн болон улсын дундажтай харьцуулахадямар байна. Ер нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд хэчнээн нэхэмжлэл, гомдол хүлээж авч шийдвэрлэсэн вэ?

-Манай аймгийнЗахиргааны хэргийн анхан шатны шүүхийн хүлээн авч байгаа нэхэмжлэл, гомдлын тоо, шийдвэрлэж байгаа хэргийн тоо одоогийн байдлаар нийслэлийнЗахиргааны хэргийн шүүхийн шийдвэрлэж байгаа хэргийн тооноос цөөн, бусад зарим аймгийн шүүхүүдтэй харьцуулахад их байгаа. 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар 47 нэхэмжлэл, гомдол хүлээж авсанбөгөөдөнгөрсөн оны үлдэгдэлтэй нийт 68хэргээс37 хэргийг хянан шийдвэрлээд байна. Одоогоор 29 нэхэмжлэл, хэргийн үлдэгдэлтэй байгаа.Өнгөрсөн 15 жилийн хугацаанд нийт 776 нэхэмжлэл, гомдол хүлээж авсан. Үүнээс 738 хэргийг шийдвэрлэсэн тоон үзүүлэлттэй байна.

-Иргэд Захиргааны хэргийн шүүхэд голдуу ямар асуудлаар хандаж байна?

-Өнгөрсөн 15 жилийн статистик судалгаанаас үзэхэд нийт шийдвэрлэсэн 738 хэргийгэрх зүйн маргааны төрлөөр нь авч үзэхэд,төрийн албаны маргаан 272, газрын маргаан 127,сонгуулийн маргаан 40,тендерийн маргаан 32,улсын бүртгэлтэй холбоотой маргаан 28,төрийн хяналт шалгалттай холбоотой маргаан 17,нийгмийн даатгалтай холбоотой маргаан 14, бусад төрлийн маргаан 208 байна.Төрийн албаны маргаан илүү зонхилж байгаа.Ер нь практикаас харахад сонгуулийн жилд болон дараагийн жилд нь төрийн албаны маргаанаар иргэд манай шүүхэд ихээр ханддаг. Жишээлбэл, 2017, 2018 онд төрийн албаны нийт 78 хэргийг шийдвэрлэснээс44 хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, төрийн жинхэнэ албан хаагчийг урьд эрхэлж байсан ажилд нь эргүүлэн тогтоосон.

-Захиргааны байгууллагууд болон эрх бүхий албан тушаалтнууд шүүхийн шийдвэрийг хэрхэн биелүүлж байна вэ?

-Хуульд"Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж заасан. Хуулийн дээрх заалтын дагуу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлэх үүрэгтэй, манай шүүхээс гарсан хүчин төгөлдөр шийдвэрүүдийг захиргааны байгууллага болон эрх бүхий албан тушаалтан ихэвчлэн сайн дурын үндсэндбиелүүлдэг. Харин хуульд заасанүүргээ биелүүлээгүй тохиолдолд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх хүсэлт гаргаснаар хуульд заасан журмын дагуу албадан биелүүлэх ажиллагаа явуулдаг. 2018 онд гэхэд 21 гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.

-Иргэдийн шүүхэд итгэх итгэл хэр байна. Гарсан шийдвэрт сэтгэл ханамжтай байж чаддаг уу?

-Иргэд, хуулийн этгээдийн шүүхээр эрхээ хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн тоо жилээс жилд өсөж байгаа нь иргэдийн шүүхэд итгэх итгэл нэмэгдэж байгаатай мөн холбоотой гэж үзэхээр байна. Гэхдээ шүүхээр хэргээ шийдвэрлүүлж байгаа талуудын нэг нь заргаа амжилттайгаар дуусгадаг бол нөгөө нь амжилтгүй буюу сэтгэл ханамжийн хувьд дундуур үлддэг, ялагдсан талын нэг хэсэг нь хууль зүйн үндэслэл гарцаагүй энэхүү шийдэлд хүргэжээ гэж ухамсарлан ойлгодог бол зарим хэсэг нь шүүхээс бурууг хайх тохиолдол гардаг.2018 онд улсын хэмжээнд Шүүхийн Тамгын газруудаар дамжуулан шүүхээр үйлчлүүлсэн болон үйлчлүүлээгүй иргэдээс "Шүүхэд итгэх иргэдийн итгэл” санал асуулгын судалгааг 2 удааавч үр дүнг Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс нэгтгэжээ.Уг судалгаанд нийт 6199 иргэн хамрагдсан байна.Санал асуулгынүр дүнгээриргэдийн 67,2% нь шүүхэд итгэдэг гэсэн үзүүлэлт гарсан нь шүүхэд итгэх иргэдийн итгэл өссөнийгхаруулж байна.Энэ үзүүлэлт оны эхэнд хийсэн судалгааны дүнгээр 65,8% байжээ.

-Сүүлийн асуултыг танд үлдээе.

-Энэболомжийг ашигланЗахиргааны шүүхэд ажиллаж байсан,гавьяаны амралтад байгаа ахмад шүүгч нартаа болон одоо ажиллаж байгаа шүүгч, ажилтнуудад Монгол Улсад Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 15 жилийн ойн баярын мэндийг хүргэж, энх тунх, эрүүл саруул байхын ерөөлийг дэвшүүлж, шударга ёсыг сахиулах ариун үйлсэд улам их амжилт гаргахыг хүсье.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

Эх сурвалж:МОНЦАМЭ/.https://montsame.mn/mn/read/191804

 


 
 
 
Нийтэлсэн admin   Үзсэн: 418   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Мэдээлэл хайх булан
Иргэн таньд
Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Шүүхэд мэдүүлэх эрх
Подкаст
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 

Шүүхэд мэдүүлэх эрх

3.1.Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.

3.2.Энэ хуулийн 3.1-д заасан эрхийг хамгаалах талаархи нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх өөр журмыг хуулиар тогтоож болно.

3.3.Хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааныг энэ хуульд заасан журмын дагуу шүүх хянан шийдвэрлэнэ.

Видео
 
  Шүүхүүд
  • Шүүхийн ерөнхий зөвлөл
  • Улсын дээд шүүхийн Тамгын газар
  • Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Багануур дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Булган аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  •  
      |