Шүүхийн захиргааны ажилтны анхан шатны сургалт эхэллээ » Сайхан сум дахь Сум дундын шҮҮх
Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
20-07-2015, 20:35   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн захиргааны ажилтны анхан шатны сургалт эхэллээ

Шүүхийн захиргааны ажилтны анхан шатны сургалт эхэллээ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөл”-тэй хамтран зохион байгуулж буй "Шүүхийн захиргааны ажилтны анхан шатны” хоёрдугаар ээлжийн сургалт өнөөдөр эхэллээ. Сургалтад орон нутгийн болон нийслэл дэх шүүхүүдийн нийт 50 захиргааны ажилтан оролцож байна.Шүүхийн захиргааны ажилтны анхан шатны сургалт эхэллээ

Сургалтын нээлтэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Т.Мэндсайхан, Шүүхийн хүний нөөцийн газрын дарга Л.Өлзийсайхан, ГОУХАН-ийн төслийн ахлах мэргэжилтэн Б.Жавхлан, мэргэжилтэн Ц.Мөнх-Од нар оролцлоо. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан сургалтыг нээж хэлсэн үгэндээ тус сургалтаар шүүхийн захиргааны ажилтнуудад хуулиар тогтоосон чиг үүргээ үр нөлөөтэй, хариуцлагатай, бүтээлчээр хэрэгжүүлэхэд шаардлагатай суурь мэдлэг, чадвар, хандлага төлөвшүүлэхийг зорьж байгааг онцлов. Тэрээр цааш нь хэлэхдээ Шүүхийн ерөнхий зөвлөлөөс энэ сургалтыг цаашид тогтмол зохион байгуулах бөгөөд сургалтын хөтөлбөр, гарын авлагыг сайжруулж, сургагч багш нарыг чадваржуулахад анхаарч, улмаар "Шүүхийн захиргааны сургууль” байгуулах зорилт дэвшүүлэн ажиллаж байгааг дуулгасан юм.Шүүхийн захиргааны ажилтны анхан шатны сургалт эхэллээ

 

Түүний дараагаар ГОУХАН-ийн төслийн мэргэжилтэн Ц.Мөнх-Од сургалтад оролцогчдод хандан ХБНГУ-д шүүхийн захиргааны үйл ажиллагаа бие даасан мэргэжил болтлоо хөгжсөн байдаг бөгөөд төслийн зүгээс шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтан бэлтгэх тогтолцоо бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байгааг тэмдэглээд, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.Шүүхийн захиргааны ажилтны анхан шатны сургалт эхэллээ

 

Сургалт Шүүх эрх мэдэл ба шүүхийн захиргаа, Шүүхийн захиргааны ажилтны чиг үүрэг, харилцаа, хандлага, ёс зүй, Шүүхийн бичиг хэрэг, архив, Хэргийн хөдөлгөөний удирдлага, Шүүхийн мэдээллийн технологи, Шүүхийн шийдвэрийн төсөл боловсруулах, Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх, Шүүхээс хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зэрэг 10 гаруй сэдвээр 2015 оны 7 дугаар сарын 29-нийг дуустал үргэлжилнэ.Шүүхийн захиргааны ажилтны анхан шатны сургалт эхэллээ

Шүүхийн захиргааны ажилтны анхан шатны сургалт эхэллээ
Шүүхийн захиргааны ажилтны анхан шатны сургалт эхэллээ
Шүүхийн захиргааны ажилтны анхан шатны сургалт эхэллээ
Шүүхийн захиргааны ажилтны анхан шатны сургалт эхэллээ
Шүүхийн захиргааны ажилтны анхан шатны сургалт эхэллээ

 

 

 

 

ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

Нийтэлсэн admin   Үзсэн: 270   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан

Цаг агаар
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
  |  
«    Ёсдүгээр сар 2019    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30