Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
26-09-2023, 03:47   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ЭССЭ, ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА

3 хүн ба бичвэр нарын зураг байж магад

 

     Монгол Улсад Шүүхийн захиргааны байгууллага үүсэж хөгжсөний 30 жилийн хүрээнд тус шүүхээс Ерөнхий боловсролын сургуулийн 11-12 ангийн хүүхдийн дунд "МИНИЙМЭДЭХ ШҮҮХ” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан, 3-5 ангийн хүүхдүүдийн дунд "МИНИЙМЭДЭХ ШҮҮХ” Гар зургийн уралдааныг амжилтай зохион байгууллаа.

Тус уралдаанд 8 хүүхдийн ЭССЭ ирснээс

1 дүгээр байр:Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон ЕБС-ийн 12а ангийн сурагч Б.Алтанзул

2 дугаар байр:Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар сургуулийн 11а ангийн сурагч Б.Ариунтунгалаг

3 дугаар байр:Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар сургуулийн 11а ангийн сурагч Б.Гансолонго,

Гар зургийн уралдаанд 30 хүүхдийн материал ирснээс

1 дүгээр байр: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр сургуулийн 5б ангийн сурагч Б.Гүнчин

2 дугаар байр: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр сургуулийн 5в ангийн сурагч Л.Өнөрбилэг

3 дугаар байр: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр сургуулийн 5в ангийн сурагч Э.Энэрэл нар тус тус шалгарч, амжилттай оролцлоо.

Идэвх, санаачлгатай оролцсон хүүхдүүдээ баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсэе.

 

4 хүн, хичээл хийж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

 

САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Нийтэлсэн admin   Үзсэн: 109   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн таньд
Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
  |  
«    Арванхоёрдугаар сар 2023    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031