Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
14-10-2016, 11:37   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүх дэх нэгэн хэрүүлийн “алим” шийдэгджээ

Шүүх дэх нэгэн хэрүүлийн


      Шүүхэд хэл ам дагуулдаг асуудлын нэг нь шүүх хуралдааны тэмдэглэл. "Миний хэлсэн үгийг буруу бичлээ. Хамгийн чухал мэдүүлгийг хэлснээр бичсэнгүй. Нотлох баримтын ач холбогдолтой хэсгийг хассан байна” гэсэн гомдол урд өмнө нь томоос том хэрүүлийн алим байлаа. Тэгвэл энэхүү хэрүүлийн "алимыг” Монголын шүүх шийдэж чадсаныг Нийслэлийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхтэй танилцсан Ерөнхийлөгч олж хараад онцлов.


    Монгол улсын бүх шүүх хуралдааны танхим шүүх хурлын үйл явцыг дүрстэй, дуутай нь бүрэн бичиж архивладаг, иргэд шүүх хуралдааны тэмдэглэлийг үнэн зөв бичиж буй эсэхийг хянадаг болсон гэнэ. Үнэхээр үнэн бол том өөрчлөлт мөн. Шүүхийнхэн Ерөнхийлөгчийгөө арай л хуураагүй байх гэж найдья.

 

 

      Ерөнхийлөгчийн зочилсон танхимд, шүүгч болон шүүх хуралдаанд оролцогчдын ширээн дээр үнэхээр тэр нь байв.

 

 

      Гэхдээ бүх шүүх хуралдааны танхимд энэ хянах дэлгэц байхгүй юм байна. Харин бичлэгийн камерууд бол ирийтэл бүгдэд нь байгаа юм байна.

 

 

      Ерөнхийлөгч тэдгээрийг олзуурхан хараад "Шүүх иргэдэд нээлттэй болж байгаагийн сайн талыг сая бид харлаа. Шүүх иргэддээ үйлчилдэг байгууллага болж хувирч байна. Иргэн шүүхийн хаалгаар орж ирэхэд л тосч аваад уулзах хүнтэй, өргөдлийг нь хүлээгээд авдаг, суулгах сандалтай болсон нь чухал. Шүүхийн шийдвэртэй видеогоор, цаасан дээр буулгасан байдлаар танилцах боломжтой болсон нь эргээд шүүхийг хариуцлагатай болгож байгаа юм. Шүүх хуралдааны тэмдэглэл бичиж байна гэхэд л хэргийн оролцогчид ширээн дээрээсээ болон дэлгэцээр давхар хянаж байна. Тэр нь дүрс бичлэгт, цаасан дээр үлдэнэ. Зөвхөн нэг л ажлыг дурьдахад маш том дэвшил гарсан нь харагдаж байгаа юм. Шүүх иргэний эрхийг хамгаалдаг байгууллага гэхээр зарим хүн ойлгодоггүй. "Шүүх хүнийг торгодог, шийтгэдэг байгууллага шүү дээ” гэдэг. Хууль зөрчөөд шүүхээр асуудлаа шийдүүлэх гэж орж ирж байгаа хүмүүсийн тоо Монгол Улсын хүн амын арав хүрэхгүй хувьтай дүйцэх байх. Хууль зөрчиж байгаа хүмүүстэй хариуцлага тооцож байна гэдэг бол үлдсэн 90 хувийн эрхийг хамгаалж байгаа хэлбэр юм. Шүүх хуралдаан болж байхад бүх хүнийг шүүх танхимд авчрах боломжгүй. Зарим нь хорих танхимд байж байдаг. Хорих 461 дүгээр ангид саатуулагдсан иргэн тэндээсээ цахимаар шүүх хуралдаанд оролцоод мэдүүлэг өгч байгаа нь маш том дэвшил. Хөдөө орон нутгаас шүүх хуралдаанд биечлэн оролцож чаддаггүй байсан. Харин техникийн дэвшлийг ашиглаад онлайнаар шүүх хуралдаандаа оролцож байна. Зөвхөн шүүх танхимд цуглах биш шүүхээр шийдвэрлэж байгаа дөрвөн хэргийн нэг нь техникийн дэвшлийг ашиглаад асуудлыг шийдэж байгааг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэлмэрч авчраад үйлчилж байгааг та бүхэн сая харлаа. Энэ мэтчилэн шүүх улам бүр хүндээ ойртож, хүнлэг болж байгаагийн илрэл” гэж хэлэв.

 

 

      Шүүхийн шинэтгэлийн хүрээнд хаалттай байсан шүүхийн цоож цуургыг ийнхүү нээж, шүүхийн шийдвэрийг нийтэд дэлгээд зогсохгүй иргэдийг чирэгдүүлдэг ажиллагаануудыг тэдний хяналтанд оруулж чаджээ. Шүүх өөрийгөө үйлчилгээний байгууллага гэж хүлээн зөвшөөрөөд зогсохгүй шуурхай хүртээмжит байдал, харилцаа хандлагыг иргэдийн итгэлд суурилан чухалчилж байна. Эцсийн дүндээ энэ бүхнээс иргэд л хожно, үр дүнг нь хүртэнэ. Энэ нь шүүхийн шинэтгэлээр олдсон бас нэгэн маргашгүй ололт ажээ.

 

 

О.Цэлмэг


Эх сурвалж: Өдрийн сонин 2016.10.14

Нийтэлсэн admin   Үзсэн: 733   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Мэдээлэл хайх булан
Иргэн таньд
Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Шүүхэд мэдүүлэх эрх
Подкаст
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 

Шүүхэд мэдүүлэх эрх

3.1.Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.

3.2.Энэ хуулийн 3.1-д заасан эрхийг хамгаалах талаархи нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх өөр журмыг хуулиар тогтоож болно.

3.3.Хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааныг энэ хуульд заасан журмын дагуу шүүх хянан шийдвэрлэнэ.

Видео
 
  Шүүхүүд
  • Шүүхийн ерөнхий зөвлөл
  • Улсын дээд шүүхийн Тамгын газар
  • Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Багануур дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Булган аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  •  
      |