Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
26-03-2015, 18:06   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“Гэр бүлийн маргааныг эвлэрүүлэн зуучлах ур чадвар” сургалт явагдаж байна


 

Шүүхийн ерөнхий зөвлөл, Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төсөл JICA, Сэтгэл судлалын үндэсний төв хамтран зохион байгуулж байгаа "Гэр бүлийн маргааныг эвлэрүүлэн зуучлах ур чадвар сэдэвт сургалт Шүүхийн ерөнхий зөвлөлийн хурлын танхимд эхэллээ. 


Танхимын сургалтад дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхүүдийн орон тооны 20 эвлэрүүлэн зуучлагч, онлайнаар орон нутгийн 30 эвлэрүүлэн зуучлагч сургалтад оролцож, гэр бүлийн зөвлөгөөний арга зүй, онцлогтой танилцан, кейс дасгал дээр ажиллах, мэргэжилтнүүдтэй туршлага солилцох зэргээр гэр бүлийн хэргийг эвлэрүүлэн зуучлах ур чадвар эзэмшиж байна.

 

Сургалт 2015 оны 3 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд явагдана.



 

 Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн

Нийтэлсэн admin   Үзсэн: 717   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Цаг агаар
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
  |  
«    Наймдугаар сар 2022    »
ДаМяЛхаПүБаБямНям
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031