Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргад баяр хүргэв » Сайхан сум дахь Сум дундын шҮҮх
Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
7-11-2019, 01:48   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргад баяр хүргэв


Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаярыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн хүлээн авч баяр хүргээд, ажлын амжилт хүслээ.

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн "Монгол Улсын шүүхийн шүүн таслах ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хамтын ажиллагаа шинэ түвшинд гарна гэдэгт итгэлтэй байна” гээд хамтын ажиллагааны талаар ярилцав.

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргад баяр хүргэв

Шүүгч, захиргааны ажилтнуудын сургалт, гадаад харилцаа, боловсон хүчний бодлого болон цахим шүүхийг хөгжүүлэх, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлэх талаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч нар тохиролцлоо.

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс

Нийтэлсэн admin   Үзсэн: 6   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан

Цаг агаар
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
  |  
«    Арваннэгдүгээр сар 2019    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930