Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
13-02-2020, 03:48   Хэсэг: Мэдээлэл, Мэдээ,Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог бэхжүүлэх талаар ярилцлаа


Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Д.Тунгалаг нар Япон улсын Чуюкогийн Их сургуулийн профессор Инаба Казүто, өмгөөлөгч Исой Михай нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Японы олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн "Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төсөл”-ийн зөвлөх, гишүүнээр ажиллаж байсан Инаба Казүто, Исой Михай нар Монгол Улсад эвлэрүүлэн зуучлах тогтолцоо амжилттай нутагшиж байгааг онцлоод улам бүр төлөвшүүлэхэд хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан юм.

Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог бэхжүүлэх талаар ярилцлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр шүүх дэх эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ иргэний хэргийн шүүхийн ачааллыг 20 орчим хувиар бууруулж байгааг уулзалтын эхэнд дурдлаа. Тэрбээр иргэний хэргээс бусад төрлийн хэрэг маргаанд эвлэрүүлэн зуучлах тогтолцоог нэвтрүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбооны эрх зүйн харилцааны маргаанд эвлэрүүлэн зуучлагч ажиллах тухай хуулийн заалтын хэрэгжилтийг хангахад хамтрах боломжийн талаар санал солилцов.

Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог төлөвшүүлэхэд эрх зүйн орчинг сайжруулах, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх шаардлагатай талаар Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Д.Тунгалаг онцолсон.

Японы Олон улсын хамтын ажиллагааны "Жайка” байгууллага Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран "Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог бэхжүүлэх” төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хүрээнд Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж байгааг Монгол дахь төлөөлөгчийн газрын засаглалын салбар хариуцсан төлөөлөгч А.Сайхантуяа мэдээллээ.

Уулзалтад Шүүхийн захиргаа, удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг, Хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяа, референт Р.Ичинхорлоо, Эвлэрүүлэн зуучлах зөвлөлийн гишүүн Б.Энх-Эрдэнэ нар байлцав.

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс

Нийтэлсэн admin   Үзсэн: 310   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Цаг агаар
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
  |  
«    Наймдугаар сар 2022    »
ДаМяЛхаПүБаБямНям
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031