Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
8-06-2020, 06:33   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

СТАТИСТИКИЙН МЭДЛЭГ ОЛГОХ АНХАН ШАТНЫ СУРГАЛТ БОЛЛОО


Шүүхийн захиргааны ажилтнуудад статистикийн анхан шатны мэдлэг, ур чадвар олгох, албан ёсны болон захиргааны статистикийн мэдээллийн бүртгэлийг сайжруулах, бүртгэлд үндэслэн үнэн бодит мэдээллийг цуглуулах, боловсруулах, анализ дүн шинжилгээ хийх, бодлого, хөтөлбөр, үйл ажиллагаандаа ашиглах чадавхыг бэхжүүлэх зорилготой сургалтыг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Үндэсний статистикийн хороотой хамтран амжилттай зохион байгууллаа. 

 

 

Сургалтад орон нутаг болон Багануур, Багахангай,  Налайх дүүргийн шүүхийн тамгын газрын захиргааны 53 албан хаагч онлайн хэлбэрээр, нийслэл, дүүргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газрын 17 албан хаагч танхимын хэлбэрээр оролцов. 

 

 

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ХЭРГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

Нийтэлсэн admin   Үзсэн: 259   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн таньд
Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
  |  
«    Ёсдүгээр сар 2023    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930