Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
14-08-2020, 01:28   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ АЖИГЛАЛТ ХИЙХ ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ


Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (Олон улсын эрх зүйн байгууллага) нь Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран гэр бүлийн хүчирхийллийн (Гэр бүлийн хүчирхийлэл) хэрэгт шүүх хуралдааны ажиглагчдыг чадавхжуулах сургалт эхэллээ. Тус сургалт нь 2020 оны 8 дугаар сарын 11-14-ний хооронд Улаанбаатар хотод зохион байгуулагдана.

 

Сургалтыг  нээж Олон улсын эрх зүйн байгууллагын  суурин төлөөлөгч хатагтай Тара Нил, Канад улсын Элчин сайд Э.Ивкоф, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр нар үг хэллээ.

 

 

Мөн Төслийн удирдах зөвлөлийн дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл "Монгол улс дахь жендэрт суурилсан хүчирхийллийн нөхцөл байдал” сэдвээр мэдээлэл хийв.

 

 

Сургалтаар иргэний нийгэм болон хуулийн мэргэжилтнүүдээс бүрдсэн нийт 34 шүүх хуралдааны ажиглагчдыг 5 аймаг (Төв, Ховд, Дорноговь, Өвөрхангай, Архангай) болон Улаанбаатар хотын 4 дүүргийн (Баянзүрх, Налайх, Сонгинохайрхан, Чингэлтэй) эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн хэргийг хэрхэн хохирогч төвтэй хянан шийдвэрлэж байгаа байдалд шүүх хуралдааны ажиглалт хийх юм.

 

 

Энэхүү төслийн үйл ажиллагааны зорилго нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн хэрэгжилтийн байдал болон хохирогч хамгаалах чиглэлд хэрхэн системтэй сайжруулах талаар нотолгоонд суурилсан зөвлөмжийг өгч, шүүх хуралдааны ажиглагчдыг сургах бөгөөд Гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт үзүүлэх эрх зүйн туслалцааг сайжруулах, хохирогч-төвтэй хандлагыг хэрэгжүүлж буй байдалд өгөх зөвлөмж бүхий эцсийн тайланг төслийн түнш байгууллагуудад болон Засгийн газарт танилцуулах юм.

 

 

 

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс

Нийтэлсэн admin   Үзсэн: 269   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн таньд
Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
  |  
«    Зургаадугаар сар 2023    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930