“Шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх асуудал” сэдэвт уулзалт боллоо » Сайхан сум дахь Сум дундын шҮҮх
Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-10-2015, 15:11   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“Шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх асуудал” сэдэвт уулзалт боллоо

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хуульчдын дунд "Нээлттэй шүүх” сэдэвт уулзалтыг улирал тутамд зохион байгуулдаг уламжлалтай. 2015 оны 7 дугаар сард зохион байгуулсан "Дагнасан шүүх” сэдэвт уулзалтын үеэр дараагийн уулзалтыг Тахарын ерөнхий газар, Монголын хуульчдын холбооноос хамтран зохион байгуулах хүсэлт тавьсны дагуу 2015 оны есдүгээр сарын 30-ны өдөр "Шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх асуудал” сэдэвт уулзалтыг Шүүхийн ерөнхий зөвлөл, Тахарын ерөнхий газар, Монголын хуульчдын холбоотой хамтран зохион байгууллаа.

 

Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн захиргаа удирдлагын газрын дарга С.Санчир, Шүүхийн захиргааны хэлтсийн дарга С.Энхбаяр, Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Бямбаа, Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын албаны дарга Н.Мөнхзул болон Нийслэл дэх анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн Тамгын газрын дарга нар, Олон нийттэй харилцах мэргэжилтнүүд оролцов. Мөн орон нутгийн шүүхийн тамгын газруудтай онлайнаар холбогдлоо.

Энэ удаагийн уулзалтад Тахарын ерөнхий газар, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Хууль сахиулахын их сургууль, Түшээ дээд сургуулийн багш судлаач, оюутнууд, хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, сурвалжлагчид оролцов.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан "Шүүх, шүүгчийн аюулгүй байдал, анхаарах асуудал” сэдвийн хүрээнд мэдээлэл хийлээ. Мөн Тахарын ерөнхий газрын Шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга З.Батхуяг "Тахарын албаны гүйцэтгэх үүрэг” сэдвээр мэдээлэл хийсэн бол Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батсүх "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь оролцогчдын аюулгүй байдал” сэдвээр илтгэл тавьсан юм.



 



 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Нийтэлсэн admin   Үзсэн: 558   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан

Цаг агаар
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
  |  
«    Нэгдүгээр сар 2022    »
ДаМяЛхаПүБаБямНям
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31