Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
14-10-2015, 10:46   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“Иргэний эрх зүй: нотлох баримтыг үнэлэх, шүүхийн шийдвэр боловсруулах арга зүй” сургалт эхэллээ



Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөл”-тэй хамтран "Иргэний эрх зүй: нотлох баримтыг үнэлэх, шүүхийн шийдвэр боловсруулах арга зүй” сургалтыг 2015 оны 10 дугаар сарын 12-оос 11 дүгээр сарын 13-ны өдрүүдэд бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байна.

 

Тус сургалт Орхон, Өвөрхангай, Дархан-Уул, Дорноговь, Дорнод аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх дээр 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 16-ыг хүртэл үргэлжилнэ.

 

Мөн түүнчлэн Ховд, Завхан, Өмнөговь аймгуудад 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 23-ны хооронд зохион байгуулагдана.

 


 

ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР


 

Нийтэлсэн admin   Үзсэн: 662   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Цаг агаар
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
  |  
«    Зургаадугаар сар 2022    »
ДаМяЛхаПүБаБямНям
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930