Шүүхийн ерөнхий зөвлөл, АНУ-ын Нээлттэй дэлхий манлайлал төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсны дагуу Монгол Улсаас 10 шүүгчийг АНУ-д 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 10 хоногийн хугацаатай АНУ-ын шүүхийн захиргаа, шүүхийн системийн үйл ажиллагаатай танилцах сургалтад хамрагдуулaхаар боллоо.
Сургалтад хамрагдах хүсэлтэй шүүгчдийн хүсэлтийг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгаж байгаа бөгөөд Шүүхийн гадаад харилцааны хэлтсийн foreign.affairs@judcouncil.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Жич: Сургалтад хамрагдагсад нь 45 хүртэлх наснаас доош, урьд нь АНУ-д сургалтад хамрагдаж байгаагүй аль ч шатны шүүгч байж болно. Мөн тухайн сургалтад хамрагдагч нь хоёр талын онгоцны зардлыг хариуцна.
Шүүхийн гадаад харилцааны хэлтсээс 15-20 шүүгчдийн нэрсийг Монгол Улсад суугаа АНУ-д Элчин Сайдын Яаманд хүргүүлэх ба АНУ-ын Элчин Сайдын Яам 10 шүүгчийг сонгон шалгаруулж, сургалтад хамрагдахыг анхаарна уу.
Шүүхийн гадаад харилцааны хэлтэс