​ТӨРИЙН АЛБАНЫ ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД СУРГАЛТЫН ЦОГЦ ХӨТӨЛБӨРТЭЙ БОЛЛОО » Сайхан сум дахь Сум дундын шҮҮх
Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
3-09-2021, 01:35   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

​ТӨРИЙН АЛБАНЫ ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД СУРГАЛТЫН ЦОГЦ ХӨТӨЛБӨРТЭЙ БОЛЛОО

 

     Шинэ хичээлийн жил эхэлж буйтай холбогдуулан төрийн албаны хүний нөөцийн мэргэжилтнүүд зориулсан цогц чадамжид суурилсан хүний нөөцийн удирдлага бүхий цахим сургалтын цогц хөтөлбөртэй боллоо.

Энэхүү цахим сургалтын цогц хөтөлбөрийг Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр "Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд төрийн албаны хүний нөөцийн чиглэлээр мэргэшсэн гаднын болон дотоодын эрдэмтэн, судлаачдын баг боловсруулан бэлтгэжээ.

 

 

     Сургалтын цогц хөтөлбөрт, төрийн албаны хүний нөөцийн ажилтнуудад зориулсан видео хичээл, зөвлөгөө, сорил зэрэг багтсан төдийгүй хүссэн газраасаа Gmail-ээ ашиглан Google Classroom платформыг ашиглан цуврал хичээлүүдийг хүлээн авах боломжтой болов.

Төрийн албаны шинэтгэлийн хүрээнд цогц чадамжийг хүний нөөцийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх шаардлагатай арга замуудыг эзэмшүүлэхэд тус цуврал хичээлүүдийг хүссэн газраасаа, хүссэн цагтаа шууд хүлээн авах боломжтойгоороо дижитал шилжилтийн нэг хэлбэр болохыг мэргэжилтнүүд онцолж байгаа юм.

Одоогоор тус цахим хичээлийг төрийн албаны хүний нөөцийн 100 гаруй мэргэжилтнүүд хүлээн авч суралцаад байгаа төдийгүй цаашид 300 гаруй мэргэжилтнүүдийг хамруулахаар төлөвлөж байгаа ажээ.

 

 

Төрийн албаны зөвлөлийн

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөл

Нийтэлсэн admin   Үзсэн: 65   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан

Цаг агаар
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
  |  
«    Ёсдүгээр сар 2021    »
ДаМяЛхаПүБаБямНям
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930