Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
5-04-2023, 03:04   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ТАМГЫН ГАЗРЫН АЖИЛТНУУД МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2023.04.04

   

    Шүүхийн тамгын газраас 14 хоног тутам зохион байгуулдаг шүүгч, ажилтнуудын хамтарсан зөвлөгөөнд тамгын газрын дарга О.Хишигсүрэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 1 дүгээр улиралд хэргийн хөдөлгөөний удирдлагын хэрэгжилтэд цахим хяналт-шинжилгээ хийсэн үнэлгээг танилцуулж, ажилтнуудад алдаа зөрчлийг дахин давтахгүй байхыг анхаарч, ажиллахыг санууллаа.

 
 

    Шүүхийг хэргийн хөдөлгөөний мэдээллээр хангах чиг үүргийн хүрээнд мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Д.Наранцэцэг шүүн таслах ажиллагааны 2023 оны 1-р улирлын мэдээ, 3-р сарын хэргийн хөдөлгөөний мэдээллийг эрүү, иргэн, зөрчлийн хэргийн төрлөөр шүүгч бүрээр танилцуулж, эвлэрүүлэн зуучлагч Б.Долгорсүрэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны мэдээлэл, Архив-бичиг хэргийн эрхлэгч Б.Нандинцэцэг архивын тооллогын явцын талаар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар шүүх хуралдааны тэмдэглэлийн хугацаа, бичиг хүргэгч Г.Мөнхнасан шуудан, бичиг хүргэлтийн талаар мэдээлэл хийлээ.

 

 

 Тамгын газраас Шүүхийн ерөнхий зөвлөлийн 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулах ажлын төлөвлөгөөг хэлэлцүүлж баталлаа.


 

     Шүүхийн ерөнхий зөвлөлийн 30 жилийн ойн хүрээнд тус шүүхийн шүүгчдийн холбооны салбар хорооноос "Алжаал тайлах булан”-г шинээр байгуулах, шүүгч ажилтнууд шүүхийн /авто зогсоол, явган хүний зам барих/ тохижилтын ажилд 2.000.000 төгрөг хандивлах санаачилга гаргалаа.

 

 

 

 

 

СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ

СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


Нийтэлсэн admin   Үзсэн: 103   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн таньд
Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
  |  
«    Зургаадугаар сар 2023    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930